“Варяг” пуужинт крейсерийн тэргүүлсэн Номхон далайн флотын бүлэг хөлөг онгоцууд Хонсю арлын баруун эргийн Майдзура боомтод хүрэлцэн ирсэн байна. Оросын далайчид Японд 5 өдөр айлчлах хүрээндээ эрэл хайгуул, аврах ажиллагааны хамтарсан хээрийн  сургууль хийх юм. Тохиролцсон маневрын дагуу Япон тэнгис дэх нэгэн ачааны хөлөг онгоц дээр түймэр гарна. Орос, японы далайчид хөлөг дээр гарсан түймрийг унтрааж, осолд орсон хөлгийн багийнхныг нисдэг тэргэний тусламжтайгаар аврах юм байна.