Палестиныг НҮБ-д элсүүлэх асуудлыг АЗ хэлэлцэх гэж байна. Өнөөдөр АЗ-ийн гишүүд хаалттай зөвлөлгөөн хийж цаашдын үйл ажиллагааныхаа явцыг хэлэлцэх болно. Өнгөрсөн баасан гаригт Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд тус байгууллагад бүрэн эрхэт гишүүнээр элсэх өргөдлөө өргөн барьсан юм. НҮБ-д элсэх Палестины саналд хориг тавина гэж Цагаан ордон удаа дараа мэдэгдэж байсан билээ. Гэхдээ ЕА тус улсад “ажиглагч орон” гэсэн статус олгож магадгүй. Ингэснээр палестинчууд олон янзын форумд оролцох болон олон улсын шүүхэд хандах боломжтой болох юм.