Орос-украины «Зенит» пуужингаар европын «Atlantic Bird-7» хиймэл дагуулыг тойрог замд гаргав. Сансрын аппаратыг Номхон далай дахь экваторын «Одиссей» хөвөгч тавцангаас хөөргөсөн байна. Алсын холбоо харилцааны хиймэл дагуул бараг 5 тонн жинтэй бөгөөд 15 жил ажиллах ёстой. Үйл ажиллагаа нь Ойрхи Дорнод түүний дотор Персийн булангийн улсууд болон Хойд, Баруун-хойд Африкийг хамрана. Энэ нь 1995 онд байгуулсан «Далайн гараа» олон улсын нэгдлийн уйл ажиллагаа хоёр жилээр тур зогссоноос хойшхи анхны хөөрөлт билээ.