Оросын шорт-трекийн шигшээ багийн түүхийн шинэ хуудас нээгдэж байна. Удахгуй  шигшээ баг улам бэхжиж, 2014 онд Сочид болох олимпийн медаль авах боломж эрс нэмэгдэнэ. Өмнөд Солонгосын олимпийн гурван удаагийн аврага Ан Хён Су ОХУ-ын иргэн болж, оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд орохоор шийдвэрлэжээ. Тэр Сочийн Олимпийн медаль хүртэх гол зорилттой байна. Оросын тэшүүрчдийн холбооны ерөнхийлөгч Алексей Кравцов байдлыг тайлбарлан хэлэхдээ: «Орос улс спортын мөн төрлөөр хэзээ ч эхний гурван байр эзлээгүй. Харин одоо Сочийн олимпийн медаль авах зорилт тавьж байна. Азаар Ан Хён Суу үүнд туслах боллоо. Тэр Солонгост нэлээд хүнд түвэгтэй байдалд орсон болохоор Орос улсад шилжин сүүх шийдвэр гаргасан» гэв. Ан Хён Су бол шорт-трекийн түүхэнд хамгийн дээд зэргийн цолтой тамирчин юм. Техник, тактикийн үзүүлэлтүүд нь үлгэр жишээ болж мэднэ гэж мэргэжилтнүүд санал нэгтэй үзэж байна. Тэр хоёр жил тэмцээнд оролцоогүй. Мөн завсар хэн ч амжилты нь эвдээгүй. 2008 онд тамирчин хүнд бэртсэн учир Өмнөд Солонгосын шигшээ багийн бурэлдэхүүнд  2010 оны Олимпийн өвлийн наадамд оролцож чадсангүй. Тэгээд Ан Хён Су Оросын тэш үүрчдийн холбооны ерөнхийлөгч Алексей Крацовад захидал бичиж, ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд орох санал тавьжээ. Тэр 2011 оноос хойш оросын шигшээ багийн гишүүдтэй сургуулилж байна. « Орос улсад спортын өвлийн төрөлд гойд анхаарал тавьж байна.Иймээс оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд орох нь щилдэг хувилбар хэмээн узсэн « гэж тамирчин хэллээ.Оросын паспорт олгох асуудлыг хэд хэдэн долоо хоногийн дотор бүрэн шийдвэрлэнэ. Шаардагдах бүх баримт бичгийг ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх харьяалах асуудал эрхлэсэн комисст явуулжээ. Мөн туунчлэн спорт, аялал жуулчлалын сайд Виталий Мутко Ан Хён Сугийн хүсэлтийг дэмжсэн өргөдөл явуулсан байна.