Дэлхийн биржууд энэ долоо хоногт эрс унав. Лхагва гаригийн орой АНУ-д эд хөрөнгийг маш их хэмжээгээр худалдаж эхлэв. Дараа нь зохисгүй үзэгдэл ази ба европын биржуудийг хамрав. Мөнгө-зээлийн бодлогыг өөрчлөнө гэсэн АНУ-ын холбооны нөөцийн газрын мэдэгдэл гол шалтгаан болсон юм. Мөн Европээс ирээд байгаа статистикийн таагүй тоо баримтууд гутрангүй байдлыг даамжруулав. 2008 оны хямрал давтагдаж болзошгүй  хэмээн шинжээчид үзэж байна. Пүрэв гаригт хөрөнгө оруулагчид  эд хөрөнгөө их хэмжээгээр худалдах үзэгдэл азийн худалдааны талбарыг хамарч, товьёог нь 5 хувиар унав. Дараа нь оросын худалдааны талбар зохисгүй байдал орсон юм. Европын тэргүүлэх товьёог 3-5 хувь алдав. АНУ-ын биржууд ч 3 хувиар унасан байна. Баасан гаригт ийм байдал бараг өөрчл өгдсөнгүй. Валютын зах зээл дээр ч түгшүүртэй явдал болсон. Пүрэв гаригт еврогийн доллартой харьцах ханш 2-р сараас хойш анх удаа 1,34-еес доошлов. Грек улс тогтворжүүлэх ээлжит зээл авч чадахгүй хэмээн хөрөнгө оруулагчид үзсэн  явдал болон  европын банкуудад учирсан  түвэг бэрхшээл европын валютад шахалт үзүүлсэн. Доллартой харьцах рублийн ханш пүрэв, баасан гаригт 70 гаруй копейкээр буурч,2009 оны 9-р сараас хойш анх удаа 32 рубльд хүрчээ. Гаднын зохисгүй хүчин зүйлүүд үүнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж «Нээлт» санхуугийн нэгдлийн шинжээч Александр Лапутин хэлээд: «Долларын ханшийн өсөлт дэлхийн эдийн засгийн асуудлуудтай холбоотой байх. Хоёр валютын харьцах ханш Оросын төв банкнаас  тогтоосон хэр хэмжээнд түн ойртов. Одоо тус банкнаас явуулах үйл ажиллагаанд тун анхааралтай хандвал зохино» гэлээ. Рейтингийн агентлагуудын тойрны маргаан энэ долоо хоногт ахин шир үүсэв. Обьектив бус үнэлгээ өгч, зах зээлийг мэгдэн сандрах байдалд оруулж байна гэж эдгээр агентлагийг зэмлэжээ. Сүүлийн хэд хэдэн сард болсон явдлууд асуудлыг эргэцүүлэн бодох шалтгаан болсон. 8-р сарын 5-нд Standard&Poor,s агентлагаас  АНУ-ын рейтинг түүхэнд анх удаа доошлүүлжээ. Зал зээлүүд түр зүүр донсолсон, Харин дэлхий сөнөлгүй хэвээр оршиж байна. Гэвч Moody, s Fitch агентлагууд АНУ-ын облигацийн рейтинг хэвээр хадгалав. Харин 7-р сард дээрх томооохон гурван агентлаг Португали, Грек, Ирланди улсуудын рейтинг эрс бүүрүүлж, хөрөнгө оруулагчдыг эд хөрөнгөө их хэмжээгээр худалдахад хүргэв. Рейтингийн агентлагууд зах зээл, банкуудын уналтыг таамглаж чадаагүй 2008-2009 оны хямралаас хойш стратегийн өөрчлөхөөр шийдвэрсэн гэж шитнжээчид үзэж байна. Одоо Standard&Poor, s Moody, s Fitch  агентлагууд сэрэмжлэн зайлсхийхийн тулд  компаниуд ба бүхэл бүтэн орнуудын рейтинг хянан үзэж, урьдаас доошлуулж байна. «КапиталЪ Эд хөрөнгийн удирдлага» компанийн тэргүүн Андрей Гриценко хэлэхдээ: «Агентлагууд арга буюу ингэж байна. Учир нь тэдгээр сүүлчийн хямралууудыг урьдчилан ажиглаагүй. Одоо тэдгээр « сүүнд халсан хүн тараг үлээж уудаг» шиг ажиллагаа явуулж байна. Италийн тойронд хошин явдал болсон. Тус улс ЕХ-ны бүх зааварыг биелүүлсэн ч рейтингий нь доошлууллаа. Зөвлөмжийг анхаарач биелүүлэхгүй улсын рейтинг доошлуулах нь ойлгомжтой. Харин Италийн талаар сөрөг арга хэмжээ авсан. Рейтингийн өөрчлөлт зах зээлийн байдлыг донсолгож байна» гэв. Энэ удаагийн уналт  сунжрах бололтой  гэж шинжээчид санал нэгтэй үзэж байна.