Оросын улс төрийн амьдралын гол үйл явдал өчигдөр «Нэгдсэн ОУ» намын их хурлын хүрээнд боллоо. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев парламентын болох гэж байгаа сонгуульд «Нэгдсэн ОУ» намын нэрсийн жагсаалт ба засгийн газрыг тэргүүлэх түүнчлэн ерөнхий сайд Владимир Путин 2012 онд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэмших тухай их хурал дээр зарлан мэдээлэв. Энэ сонин мэдээг Оросын сөрөг намууд өөр өөрөр тайлбарлав. Ийм төлөв юуг ч өөрчлөхгүй гэж коммунистуудын удирдагч Геннадий Зюганов тэмдэглэн хэллээ. «Нэгдсэн ОУ» бидний улс төрийн гол сөрөг хүчин хэвээр байх болно гэж «Шударга ОУ» намын тэргүүн Сергей Миронов мэдэгдэв. «Ингэхийг мэдэж байсан»  гэж либерал-ардчилсан намын жолоодогч Владимир Жириновский хэлжээ. Орос улсад улс төрийн тэмцэл парламентын сонгуулийн өмнө хурцдав. «Нэгдсэн ОУ», ОХУ-ын КН, «Шударга ОУ» зэрэг урьд парламентад сонгогдсон гурван гол нам Улсын думын мандатын төлөө өрсөлдөж эхэллээ. Өчигдөр эдгээр гурван намын их хурлаар сонгуулийн өмнөх хөтөлбөр, нэр дэвшэгчдийн нэрсийн жагсаалтыг батлав. «Нэгдсэн ОУ» намын их хурал дээр сонирхолтой чухал явдал боллоо. Медведев Путин нарын гэнэтийн стратегийн  шийдвэр  нийгмийн тогтвортой байдлын баталгаа болно гэж «Улс төр» сангийн ерөнхийлөгч Вячеслав Никонов хэлээд: «Дээрх шийдвэр нэлээд гэнэтийн явдал болсон. Мэдээжээр ийм шийдвэр Оросын улс төрийн бодлогыг илүү тодорхой болгосон. Үүний хамт  сөрөг хүчин шийдвэрийг эрс шүүмжлэнэ гэж бодож байна» гэлээ. Нийгмийн бодлого ба эдийн засгийн шинэтгэл «Нэгдсэн ОУ» намын үйл ажиллагааны урьтлал чиглэл боллоо. ОХУ-ын КН парламентын сонгуульд бидний гол өрсөлдөгч болно гэж «Нэгдсэн ОУ» намын ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Сергей Неверов хэлээд: «Сонгуульд оролцох бух долоон нам бидний өрсөлдөгчид юм. Гэвч коммунистууд гол өрсөлдөгч болно. ОХУ-ын КН сөрөг үзэлтэй сонгогчидтэй  ямагт байдаг» гэв. Коммунистууд сонгуулийн өмнөх хөтөлбөр, депутатад нэр дэвшэгчдийн нэрсийн жагсаалтаа батлав. Коммунистуудын удирдагч Геннадий Зюганов намынхаа гишүүдийн өмнө үг хэлэхдээ парламентын сонгуульд «Нэгдсэн ОУ» намыг ялах зорилт КН-д тавигдсан гэж мэдэгдлээ. Түүнчлэн НАТО эвслийг татан буулгах, Оросын эрдэс-т үүхий эдийн нөөцийг улсад хураах зорилттой байна. ОХУ-ын КН засаг захиргааг аядуу шуумжилж дадсан. Одоо ч мөн арга барилаа баримталсаар байж, сөрөг нэлээд хүч нөлөөтэй намын хувьд сонгуульд оролцоно гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Михаил Ремизов хэлээд: « КН нэлээд өндөр үр дүнд хурэх төлөвлөгөөтэй байна. Өнөөгийн засагт дүргүйцсэн нэлээд олон иргэн тус намд саналаа өгөхөд бэлэн байна. Байдлаас харахад ОХУ-ын КН шинэ хувь хүн, шинэ үзэл санаагаар биднийг гайхуулах гээгүй. Намаас улс төрийн амьдралын хүрээнд ямар нэг буурьтай арга хэмжээ авахгүй байна. Эдийн засгийн салбарт хямралт үзэдэл хурцдсан учир КН-ын рейтинг бага зэрэг дээшлэх бололтой. Ийм нөхцөлд коммунистууд боломжооо нэмэгдүүлэх  ажиллагаа явуулахгүй байх. Тухайн нөхцөл байдал өөрсдэд нь туслана гэж тус намынхан үзэж байна» гэв. Харин «Шударга Орос улс» нам хямралт байдалд оров. Намын удирдагч Сергей Миронов Холбооны зөвлөлийн даргын албан тушаалаа арга буюу орхиж, нөлөө бүхий хэд хэдэн гишүүн нь намын эгнээгээс гарсан явдал үүнд нөлөөлөв. Нам хатуу сөрөг байр сүүрь баримтлахаар шийдвэрлэв. Намын их хуралд оролцогчид ядуурал, авилгал, «Нэгдсэн ОУ» намын монопольт байдалтай тэмцэх гол гурван урьтлалыг тодорхойлов. Харин улс төр судлаачид «Шударга ОУ» намын боломжийг өдрөгөөр үнэлэхгүй байна. «Шударга ОУ» нам Улсын думын сонгуульд долоон хувийн заагийг давж чадахгүй гэж Михаил Ремизов хэлээд: « «Шударга ОУ» намын хувь заяа тодроогуй. Гэвч тус нам жинхэнэ сөрөг нам болох эсэх нь манай улс төрийн системд чухал юм. Сонгуулийн өмнөх нэрсийн жагсаалтаас харахад «Шударга ОУ» парламентад сонгогдох боломж бараг байхгүй» гэв. Товчхон хэлэхэд энэ удаагийн парламентын сонгуулийн ажиллагаа амаргүй болно. Туунээс гадна бүх асуудал  шийдвэрлэгдэх яагаа ч угүй байна гэж улс төр судлаачид тэмдэглэв. Орс улсад улс төрийн амьдрал нэлээд идэвхжив. Болох гэж байгаа сонгууль засгийн оргилд хүчний харьцааг өөрчилж мэднэ гэж шинжээчид таамаглаж байна.