ОХУ-ын Номхон далайн флотын «Варяг» пуужин бүхий хэрэг онгоц тэргүүтэй  хөлөг онгоцуудын отряд Номхон далайн аялалынхаа хүрээнд өнөөдөр японы Майзуру боомтод орно. Номхон далайн флотын тэнгисчдийн Японд хийх аялал эрэх аврах, холбоо барих, манёврлах ажиллгааны хамтрасан сургууль хийх гол зорилготой. Олон жил явуулж байгаа хоёр орны сургууль уламжлалт шинж чанартай болсон гэж Номхон далайн флотын хэвлэлийн  албаны төлөөлөгч  «Интерфакс» агентлагад мэдээллээ. Японы талаас «Акэбоно»  эскадрын мина зөөгч онгоц оросын тэнгисчдийг хүлээж авна. Номхон далайн флотын хөлөг онгоцууд Майзуруд таван өдөр аялах юм. Дараа нь эдгээр  хөлөг онгоц  АНУ, Канад улс орох юм.