Олон улсын валютын сангийн санхуугийн нөөц хөрөнгө өнөөгийн хэрэгцээг хангахад хүрэлцээтэй. Гэвч хэтдээ түвэгтэй асуудал тулгарч болзошгүй гэж Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард өчигдөр мэдэгдлээ. Түүний хэлснээр бол  эдүгээ ОУВС-ийн нөөц бараг 400 тэрбум ам доллар байна. Гэвч мөн нөөц хөрөнгө эмзэг улс орнууд ба хямралд  нэрвэгдэгсдийн  хожмын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй гэж мэдэгдэлд нь өгүүлжээ. ОУВС-ийн шинэтгэлийг хурдасгах хэрэгтэй гэж Лагард ахин мэдэгдэв. Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа орнуудын  төлөгчид ба хувь хэмжээг ОУВС-д нэмэгдүүлэх нь шинэтгэлийн гол зорилт билээ. Юуны түрүүнд Бразили, Орос, Энэтхэг, Хятад зэрэг БРИК булгийн орнуудын талаар өгүүлж байна. Эдгээр улс өөрийн хариуд ОУВС-ийн удирдах байгууллагуудыг шинэчлэхийг  шаардаж байна. ОУВС-ийн  гишүүн орнуудын төлөөлөгчдийн тоо хэмжээг 2014 оны 1-р сар гэхэд хянан үзэж дуусах хэрэгтэй гэж БРИКС булгийн орнууд үзэж байна.