Энэтхэг улс Палестиныг НУБ-д адил тэгш эрхт гишүүнээр элсүүлэх үе мөчийг тэсч ядан х лээж байна гэж Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх НУБ-ын ЕА-ейн 66-р чуулган дээр мэдэгдлээ. Палестины асуудлыг зохицуулаагуй явдал  бус нутгийн тогтворгүй байдал, хүч хэрэглэх ажилагааны гол шалтгаан болсон гэж тэрээр хэлжээ. Энэтхэг улс Дорнод Иерусалим нийслэлтэй тусгаар Палестин улсыг цогцлон байгуулах гэсэн палестины ард түмний хүсэл эрмэлзлийг хатуу тууштай дэмжиж ирсэн гэж Сингх хэлэв. Энэтхэг улс маргааш НУБ-ын АЗ-ийн Палестиныг тус байгууллагад элсүүлэх асуудлаархи зөвлөлдөөнд оролцоно. Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас  энэ тухай мэд үүлгийг НУБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд  баасан гаригт гардуулсан юм.