ОХУ-ын өнөөгийн ерөнхий сайд Владимир Путин  ерөнхийлэгчээр ахин сонгогдвол шинэтгэл илүү идэвхтэй  явагдана гэж ОХУ-ын сангийн яамны тэрг үүн Алексей Кудрин өнөөдөр мэдэгдлээ. 2008 оны хямралаас  хойш Орос улсад шинэтгэл зайлшгүй чухал болсон. Путин 2012 онд ОХУ-ын ерөнхийлөгчээр сонгогдож, Медведев ерөнхий сайдаар томилогдвол тэд  тулгарсан аюул сорилтын хариуд идэвхтэй арга хэмжээ авч давна хэмээн Кудрин үзэж байна. «Засгийн газрын бүрэлдэхүүн нэлээд шинэчлэгдэж, ур бүтээлтэй мөнөжөрүүдийн залуу баг ажиллана» гэж тэрээр хэлэв. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев өчигдөр эрх баригч «Нэгдсэн Орос улс»  намын их хурал дээр 12-р сард болох парламентын сонгуульд намын нэрсийн жагсаалтыг тэргүүлэхийг зөвшөөрчээ. Дмитрий Медведев ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэмшихийг Владимир Путинд санал болгов. Сонгуульд түрүүлвэл засгийн газарт ажиллана гэж өнөөгийн ерөнхийлөгч мэдэгдлээ.