Ливийн тур засгийн газрын төлөөлэгч НУБ-ын ЕА-д үг хэлэхдээ  Каддафийн дэглэмийн үлдсэн эд хөрөнгийг өөрсдэд нь олгохыг өрнөдийн орнуудад уриалав. «Шинэ Ливи дэлхийд бий болж байна « гэж Ливийн тур засгийн газрын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Махмуд Жибриль Нью  Йоркод үг хэлэхдээ мэдэгдэв. Каддафи болон түүний төрөл төрөгсэд, хамтран зүтгэгчдийн эд хөрөнгийг хурандаагийн дэглэмийн эсрэг бослого эхлэсний дараагаар Ливийн эсрэг хориг арга хэмжээний хүрээнд 2-р сард битүүмжлэсэн билээ. Үүний өмнө хэд хэдэн улс түс дэглэмийн эд хэрэнгийг  Ливийн тур засгийн газарт хэсэгчлэн олгожээ.