ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин 2012 оны 3-р сард улс орныхоо ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэмшихэд бэлэн байна. Тэрээр Москвад Оросын эрх баригч «Нэгдсэн Орос улс» намын сонгуулийн өмнөх их хурал дээр энэ тухай мэдэгдлээ. Засгийн газрын тэргүүн  Оросын эдийн засгийн хөгжлийнөсөлтийг жилд 6-7 хувь хуртэл нэмэгдуулэх зорилт тавьжээ. Ирэх таван жилд Орос улс дэлхийн хамгийн хөгжингүй эдийн засагтай таван орны нэг болох ёстой гэж тэрээр узэж байна. Ойрын 20 жилд 25 саяас цөөнгүй ажлын орон тоог улс орондоо бий болгох нь нийт улс үндэстний зорилт юм гэж ер өнхий сайд тэмдэглэн хэлэв. ОХУ-ын удирдагч Дмитрий Медведев Владимир Путиныг ерөнхийлөгчийн албан тушаалд  дэвшүүлэхийг  их хурал дээр санаачиллаа. Парламентын сонгуулийн дүнгээр «Нэгдсэн Орос улс» нам ялаж шинэ засгийн газрыг эмхлэн байгуулна гэдэгт тэрээр итгэж байна. Шинэ засгийн газарт ажиллахад бэлэн байна гэж Дмитрий Медведев мэдэгдэв. Владимр Путин ОХУ-ын ерөнхийл өгчийн албан тушаал  хашивал дэлхийн улс орнууд түүнтэй хамтран ажиллахад бэлэн байна. « АНУ ОХУ-ын хоорондын харилцаа чухам хэн ОХУ-ын ерөнхийлөгч болохоос ул шалтгаалан цаашид хөгжиж сайжрана» гэж АНУ-ын Ундэсний аюулгуй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Томми Витор  өчигдөр мэдэгдлээ. Тууний хэлснээр бол энэ нь ОХУ АНУ болон дэлхий дахины ашиг сонирхолд нийцэж байна. Германы канцлер Ангела Меркель  ОХУ-ын ямар ч ерөнхийлөгчтэй цаашид хамтран ажиллана гэж канцлерийн төлөөлөгч Штеффан Зайберт мэдэгдсэн байна. Стратегийн түншлэл Германи Орос улс хоёрыг холбож байна. Оросын ямар ч ерөнхийлегчтэй хамтын ажиллагаа амжилттай болно гэж Меркель үзэж байгааг Зайберт онцлов.