ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин нэр дэвших боллоо. ОУ-ын ерөнхий сайд, “Нэгдсэн ОУ” намын дарга өнөөдөр Москвад болж байгаа тус намын их хурал дээр ингэж мэдэгдлээ. Энэ их хурал дээр үг хэлсэн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, В.Путинд ийм санал тавилаа. “Энэ бол миний хувьд нэр төрийн асуудал, би саналыг хүлээж авч байна гэж” Путин хэлсэн байна. 2012 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд ОУ-ын ирээдүйн ерөнхийлөгчийнх нь хувьд ерөнхий сайд В.Путины нэрийг “Нэгдсэн ОУ” намаас дэвшүүлэхийг ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев санал болголоо. “Улс орны ерөнхийлөгчийн албан тушаалд намын дарга В.Путины нэрийг их хурал дэвшүүлвэл маш зөв болно гэж би үзэж байна гэж” намын их хурал дээр Д.Медведев мэдэгдсэн байна. Үүний дараа төлөөлөгчид Медведевийн үгийг алга ташилтаар хэд хэдэн удаа тасалдуулж байлаа. Дараа нь төлөөлөгчид Путин рүү харан, босож зогсон алга ташилаа. Энэ алга ташилт Владимир Владимирович Путин ямар их туршлага, нэр хүндтэй хүн гэдгийг тайлбарлах шаардлагагүй болголоо гэж ОХУ-ын ерөнхийлөгч хэллээ. Их хурал энэ нэр дэвшигчийг санал нэгтэй дэмжлээ. Энэ оны 12-р сарын 4-нд болох парламентын сонгуульд тус намыг тэргүүлэхийг Медведев өөрийн зүгээс зөвшөөрлөө. ОУ-ын ерөнхий сайд, “Нэгдсэн ОУ” намын дарга В.Путин намын их хурал дээр хэлсэн үгийнхээ эхэнд ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёроос төр засгийн бүтцийн тухай саналыг хүлээж байна гэж мэдэгдсэн байна. Юу хийх ёстой болон хэн ямар ажил храриуцах тухай аль эртнээс тохиролцсон байгаа гэж Путин хэлсэн байна. Д.Медведев, В.Путин нар өнөөдөр Москвад болж байгаа “Нэгдсэн ОУ” намын их хуралын ажиллагаанд оролцож байгаа юм. Тэр хоёр хамтдаа танхимд орж ирсэн байна. Индэр дээр эхлээд Путин гарч ирлээ. Уламжлал ёсоор намын нэрсийн жагсаалтыг улсын ерөнхийлөгч тэргүүлэх ёстой гэж хэллээ. Ингэснээр намын нэр хүндийг өсгөж сонгуульд ялалт байгуулах баталгаа болдог юм гэж Путин хэлсэн байна. Д.Медведев саналыг хүлээж авсан байна. “Бидний хүч бидний зорилгын нэгдэлд байгаа ба бид ялахын тулд сонгуульд орж байна гэж” ерөнхийлөгч хэлсэн байна. Арван жилийн өмнө улс орон иргэний дайнтай зүйрлэхээр уналтад орсон байсан гэдгийг улс төрийн өрсөлдөгчиддөө тэр санууллаа. “Бид энхрий хайрт Орос орноо сэргээн босгосон, хэзээч биелэгдэхгүй амлалт өгч улс орныг минь сүйтгэх санаатай байгаа хэнд эх орноо өгөхгүй гэж” Д. Медведев хэлсэн байна. Медведев ОУ-ын засгийн газрыг тэргүүлж улс орныг шинэчлэх үр бүтээлтэй залуу багыг бүрдүүлнэ гэж Путин хэлсэн байна.      

Гэрэл зураг