Өөрсдийнхөө ашиг сонирхолыг үр ашигтай хамгаалахын тулд БРИКС-ийн орнууд интеграцаа нягтруулна. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-уудын төв банкны удирдагчид болон сангийн яамны сайд нар ингэж тохиролцсон байна. Дэлхийн банк болон ОУВС-гийн удирдах байгууллагуудын жил тутмын хуралдааны өмнө Вашингтонд тэд уулзсан байна. Бүлгийн хүрээнд худалдаа эдийн засгийн болон санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэнэ гэдэг дээр энэ “тав” санал нэгдээд байгаа юм. Эдгээр орнуудын эдийн засгийн байдал дэлхийн байдлаас дээр байгаа гэхдээ даяарчлалыг хамарсан зах зээлийн тогтворгүй байдлаас болж өсөлтийн хурд нь багасаад байна. Гүрэн улсыг хөгжүүлэхийн тулд макро эдийн засгийн болон санхүүгийн хариуцлагатай бодлогыг явуулах хэрэгтэй гэж уулзалтад оролцогчид уриаллаа. Хөгжиж байгаа зах зээлийг боомилдог зүйлүүдээс зайлсхийх хэрэгтэй байна. Улсын өрийн хямралд ороод байгаа Европын түншүүддээ туслах нь БРИКС-ийн ашиг сонирхолд нийцэж байна гэдэг дээр санал нэгдсэн байна. Хамгийн гол нь европчууд өөрсдөө гуйх ёстой. Өрийн облигацийг худалдаж авах маягаар Европын орнуудад БРИКС-ээс санхүүгийн тусламж үзүүлэх нь техникийн хувьд боломжгүй гэдэг нь хуралдааны явцад илэрлээ. Орос, Энэтхэг, Хятад улсууд болон “тав”-ын түншүүдэд ийм механизм байхгүй юм. ОУВС, G20 гэсэн шалгарсан хоёр талын холбоо байсаар байхад одоохондоо ийм шаардлага ч байхгүй. БРИКС-ийн орнууд өөрсдийн ашиг сонирхолыг хамгаалах хамтын үйл ажиллагааны хүрээг байнга өргөжүүлж байна. Саяхан Бээжинд болсон Монополийн эсрэг байгууллагуудын удирдагчдын уулзалт дээр ОУ олон улсын том хөрөнгөтний нэгдэлийн /картель/ үйл ажиллагааг хамтран мөрдөн байцаахыг “тавын” бүлгийн түншүүддээ санал болголоо. Тэдний арилжааны ашиг сонирхолын эсрэг чиглэсэн картелийн хуйвалдаантай тэмцэхийн тулд БРИКС-ийн орнууд хоорондоо мэдээлэл  солилцох асуудлын тухай ярилцсан байна. Хөрөнгийн зах зээлийн хүрээлэнгийн шинжээч Игорь Костиков үүнд анхаарлаа хандууллаа. Картель болон монополиудтай хийх тэмцэл ямарч зах зээлийн эдийн засагтай орны гол зорилго байдаг. Ийм учраас картелиудтай хамтран тэмцэх асуудлыг зохицуулж байгаа нь маш нааштай алхам юм. Хэрвээ БРИКС-ийн орнуудын Монополийн эсрэг байгууллагууд хамтран ажиллах талаар тохиролцож чадах юм бол энэ нь эдийн засаг, санхүүгийн асар их үр ашиг өгөх болно. Үүнийг хэр хурдан хийж болох вэ? энэ зохицуулалт хир үр ашигтай байх вэ? гэдэг нь өнөөдрийн гол асуулт болж байна гэж тэр хэллээ. Бээжингийн уулзалтаас харж байхад түүнд оролцогчид энэ асуудлыг удаан хадгалах бодолгүй байх шиг байна. Тэдний гарын үсэг зурсан “бээжингийн харилцан тохиролцооны” нэг зүйл анги нь картелийн хуйвалдаантай тэмцэх гэсэн нэртэй юм. Тэдний бүтээгдхүүнийг импортлож байгаа түншүүдийнхээ ашиг сонирхолыг хамгааалах болон зах зээл дээр шудрага өрсөлдөөнийг хангахын тулд БРИКС-ийн орнууд харилцан мэдээлэлцэн ажиллах ёстой. Үнэндээ гадаад зах зээл дээр өөрийн үйлчилгээ болон барааны хөдөлгөөнийг урагш ахиулахын тулд авч байгаа нэмэлт арга хэмжээ гэж үзэж болох юм. “Бээжингийн харилцан тохиролцоо” нь даяарчлалын бодлогод өөрсдийнхөө үүргийг нэмэгдүүлэх өөрийн гэсэн “ашиг сонирхолын клуб”-ээ бэхжүүлэх гэсэн бас нэг шинэ оролдлого юм.