Палестины асуудал нэгдсэн үндэстнийг хагаралдууллаа. Палестины үндэсний засаг захиргааны /ПҮЗЗ/ тэргүүн Махмуд Аббас Палестин улсыг НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлхийг хүссэн өргөдлөө өгсөн юм. НҮБ-ын ЕА дээр түүний хэлсэн үгийг тэр дор нь  л түүхэн гэж нэрэллээ. Палестин улсыг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлхийг хүссэн өргөдлийг НҮБ-ын АЗ-д хэлэлцэх асуудлыг ирэх даваа гаригт хэлэлцэнэ. Манай тусгай сурвалжлагч Елизавета Исакова Нью-Йоркоос мэдээлэхдээ. Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасыг НҮБ-ын ЕА-н индэр дээр гарч ирэхэд нижгинсэн алга ташилтаар угтаж авлаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд гардуулсан өргөдлийнхөө хуулбарыг цуграгсадад харуулахад хуралдаанд оролцож байсан зуу гаруй улсын дипломтчид ПҮЗЗ-ны тэргүүнтэй эв санаа нэг байгаагаа илэрхийлж босч зогсон хүндэтгэл үзүүллээ. Энэ баримт бичиг палестины ард түмний энх тайван ирээдүйн билиг тэмдэг боллоо гэж Махмуд Аббас тэмдэглэсэн байна. Одоо арабын улсуудын ард түмнүүд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа энэ мөчид “палестины хавар”-ын ирэх цаг болсон гэж тэр хэлээд: «Итгэл найдвараа алдана гэдэг энх тайвны хамгийн харгис дайсан мөн. Цөхрөнгөө барна гэдэг хэт даврах үзлийн зуучлагч. Манай ард түмэн бусдын нэгэн адил эрх чөлөөтэй, тусгаар улсад амьдрах цаг нь болсон. “Би НҮБ-ын ЕА дээр үг хэлэхийнхээ өмнө Палестины ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны даргын хувиар 1967 оны 6-р сарын 4-ний үеийн хилтэй Аль-Кудсе  буюу Иерусалим нийслэлтэй Палестин улсыг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлхийг хүссэн өргөдлөө НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд өргөн барьсан» гэлээ. Сүүлийн жил Палестин яриа хэлэлцээг сэргээх бүхий л боломжийг ашигласан гэж Аббас хэллээ. Бидний энэ чин сэтгэлийн зүтгэл, суурин газар барих ажлаа үргэлжлүүлсэн Израилийн хатуу байр суурьтай тулгарч байсан билээ. Тель-Авивын энэ л хатуу байр суурь нь хэлэлцээрийг сэргээхэд гол саад тотгор болж байсан гэж Аббас тэмдэглэсэн байна. Харин бид израилийн ард түмэнд найрамдлын гараа сунгаж байна. Яриа хэлэлцээрийн гүүрийг босгоцгооё. Холбоотоны, эрх тэгш харилцааг хөгжүүлцгээе гэж Аббас онцлон тэмдэглэлээ. Үүнээс цагын дараа Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Палестинтай хэлэлцээ хийх тухай ярьж эхэлсэн байна. НҮБ-ын индрээс тэр Аббаст хоёулхнаа уулзахыг санал болголоо. Одоохондоо бид нэг улсад, нэг үйл ажиллагаан дээр, нэг байшинд байж байна. Хоёулаа уулзая л даа. Бүх зүйл биднээс хамаарна, энэ улиг болсон будилианыг бид л зохицуулах ёстой гэж Нетаньяху хэллээ.Палестины өргөдлийг төлөвлөсөн ёсоор АЗ-д даваа гаригт хэлэлцэнэ. Тэгэхдээ санал хураалтын хувь заяа аль хэдийнээ шийдэгдсэн, мэдээж АНУ  хориг тавих эрхээ эдлэнэ. Аббасын өргөдөл улиг болсон палестин, израилийн мөргөлдөөнийг зохицуулах явдалд үндсэн эргэлт болж магадгүй. ОУ урьд нь мэдэгдэж байсан Палестины өргөдлийг дэмжинэ гэсэн байр сууриа баримтлаж байна. Израиль, Палестины хоорондох хэлэлцээрийн процесс, Аббасын өргөдөл хоёрын хооронд эсрэг тэсрэг зүйлийг Москва олж харахгүй байна гэж оросын төлөөлөгчдийн тэргүүн хэлсэн байна. Махмуд Аббасыг үг хэлж байх хооронд ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах олон улсын зуучдын “дөрвөл”-ийн хуралдаан болно гэдэг нь тодорхой боллоо. Удаан хүлээж байсан “дөрвөл”-ийн мэдэгдлийг зөвшөөрсөн гэсэн үг юм. Үүний тулд тусгай төлөөлөгчид 5 удаагийн олон цагын зөвлөлдөөн хийсэн гэдэг нь ОДХ радиод тодорхой болсон билээ. “Дөрвөл” –ийн урьд нь гаргасан мэдэгдэлд арабын энхийн санал санаачлага, НҮБ-ын АЗ-ийн тогтоол зэргийг оруулахаас татгалзаж байсан АНУ-аас бүх зүйл болж байсан юм. Шинэ Палестин улсын хилийн талаар ч балархай зүйл их байлаа. Мэдээж хэрэг ийм баримтыг ОУ хүлээн зөвшөөрөхгүй. Үүний үр дүнд баримт бичигт засвар оруулаад зогсоогүй Ойрхи Дорнодын асуудлаар олон улсын бага хурал Москвад хийх зүйл ангийг нэмж оруулж чадсан юм. Энэ бага хурал палестин, израилийн хэлэлцээрийн процессийн дүнг гаргаж, ирээдийн алхамуудыг тодорхойлох болно.