ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев одоогийн ерөнхий сайд В.Путинд ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг санал болгоод өөрөө засгийн газарт ажиллана гэж мэдэгдлээ. “Намын нэрсийн жагсаалтыг тэргүүлнэ үү гэсэн санал гаргасан болон намын ажил болон сонгуульд амжилттай оролцсны дараа засгийн газрын ажлыг хийхэд би бэлэн байгааг тооцож үзээд намын дарга В.Путинг ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлхийг их хурал дэмжих нь зөв гэж би үзэж байна гэж “Нэгдсэн ОУ” намын их хурал дээр Медведев үг хэлэхдээ мэдэгдлээ. Түүний үгийг нижгэнэсэн алга ташилтаар угтлаа. Үүний дараа төлөөлөгчид Медведевийн үгийг алга ташилтаар тасалдуулж байлаа. Дараа нь төлөөлөгчид Путин рүү эргэн босож зогсон алга ташилаа. Энэ алга ташилт Владимир Владимирович Путин ямар их туршлага, нэр хүндтэй хүн гэдгийг тайлбарлах шаардлагагүй болголоо гэж ОХУ-ын ерөнхийлөгч хэллээ. Парламентын сонгуульд тус намыг тэргүүлэх саналыг Медведев хүлээж авлаа. Болох гэж буй Думын сонгуульд “Нэгдсэн ОУ” нам ялалт байгуулна гэдэгт итгэж байгаагаа тэрээр илэрхийллээ. ОУ-ын засгийн газарт бодит ажил хийхэд бэлэн байна гэж ерөнхийлөгч Медведев мэдэгдсэн байна. Эдийн засгийг шинэчлэх ажлаа үргэлжлүүлэх болон ОУ-ыг орчин үеийн эрх зүйт улс болгоход бэлэн байгаагаа тэрээр илэрхийллээ.