Палестин улс НҮБ-д гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн явдлыг угтан авахаар хэдэн арван мянган палестинчууд гудамжинд гарч баяр ёслолын байдалтай тэмдэглэсэн байна. НҮБ-ын ЕА-н чуулган дээр Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасын хэлсэн үгийг тэд алга нижигнүүлэн ташиж хүлээн авлаа. Палестины үндэсний засаг захиргааны гудамж талбайнуудад байрлуулсан асар том зурагтаар түүний үгийг шууд дамжуулсан юм. Израилийн цэргүүд нухчин дарж байгаа ч гэсэн Аббасыг дэмжсэн олон нийтийг хармарсан жагсаал цуглаан Иордан голын баруун эргийг хамарсан байна. Цэргүүд жагсагчидтай мөргөлдсний улмаас нэг палестин хүн амь насаа алдаж, тав нь шархадсан байна.