0Эдийн засгаа тогтворжуулах талаар европын орнуудын авч байгаа арга хэмжээнүүдийг Хятад улс дэмжиж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн тус улсын удирдлагууд дотор гадаад бодлогыг хариуцдаг Дай Бинго, Францийн ерөнхийлөгчийн дипломат асуудлын зөвлөх Жан-Давид Левиттэй Парист хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр ингэж мэдэгдлээ. “Европын эдийн засаг болон еврогийн тогтвортой байдалд Хятад улс итгэж байна” гэж Дай Бинго хэлсэн байна. Санхүүгийн секторыг тогтворжуулах талаар Европын орнуудын авч байгаа арга хэмжээнүүдийг Бээжин дэмжиж байна гэж тэр нэмж хэлжээ. Канн хотод 11-р сарын эхээр ээлжид уулзалт нь болох G20 хүрээнд хамтын ажиллагаагаа улам нягт хөгжүүлэхэд БНХАУ, Франц улс бэлэн байна гэж хятадын дипломатч тэмдэглэсэн байна.