0Их хурлын ажлаа үргэлжлүүлэхийн тулд “Нэгдсэн ОУ” намын 10 мянган зочид төлөөлөгчид москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр цугларах болно. Их хурлын 2 дахь өдөр, 12-р сарын 4-нд болох парламентын сонгуультай холбогдуулж Төрийн Думд нэр дэвших хүмүүсийнхээ нэрсийн жагсаалт болон сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөрөө батлах ёстой. Нэрсийн жагсаалтыг хэн тэргүүлэх вэ?, “Нэгдсэн ОУ” намаас ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчийн нэрийг зарлах болов уу? гэсэн асуултууд энэ их хурлын гол нууц нь болоод байна.Төрийн дээд албан тушаалд түүний нэрийг 2007 онд энэ эрх барих нам дэвшүүлж байсан  ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев их хурал дээр үг хэлнэ гэж төлөвлөөд байна. Харин үндсэн илтгэлийг тус намын дарга ОХУ-ын ерөнхий сайд В.Путин тавих болно. Өчигдөр тэрээр их хурлын хэд хэдэн сэдэвчилсэн секциудээр орсон байна. Парламентын сонгуулийн өмнө үл бүтэх амлалт өгөхгүй байхыг нэг намынхандаа Путин анхаарууллаа. Нэг их нэр хүндтэй бус байгаа шинэчлэлийн талаарх тааламжгүй асуултад хариулахад бэлэн байх ёстой гэж тэр хэллээ. 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа түүнийг хийхээс өөр аргагүй болно. Барууны орнуудад эдийн засгийн хямралаас болж үүссэн нийгмийн тогтворгүй байдлыг Путин сануулаад, иргэдтэй хийх ширүүн санал шүүмжлэлээс зайлсхийхгүй байхыг нэг намыхандаа санууллаа. Дэлхийн эдийн засгийн шинэ хямралын бодит хөрсөн дээр “тарган цатгалан жилүүд”-ийн үеийнх шиг орлогын өсөлтийг хүн ам хүлээх хэрэггүй гэж ерөнхий сайд хэллээ. Ямарч байлаа гэсэн ОУ өөрийн эдийн засгийн асуудлаа өөрсдөө шийдэх ёстой гэдэгт “Нэгдсэн ОУ” намын тэргүүн итгэлтэй байна. Хэрвээ гаднаас тусламж авах юм бол тусгар тогтнолоороо дэнчин тавих болно. 12-р сарын сонгуулийн дараа оросын эрх баригч нам парламентад олонхийн суудлаа хадгална гэж үзэж байна.