ОУ эдийн засгийн асуудлаа шийдэхийн тулд бусад улсууд шиг гараа тосож суухгүй гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдлээ. Тусламжийг тусгаар тогтнолоороо төлөхгүй гэж оросын эрх баригч “Нэгдсэн ОУ” намын их хурал дээр тус намын дарга тэмдэглэсэн байна. Иймэрхүү байдлыг Европын зарим нэг жижигхэн улс гаргаж болох юм, учир нь тэдний төлөө тэртэй тэргүй Герман, Франц улсууд төлчих юм чинь гэж боддог байх. “Бидний төлөө хэн ч төлөхгүй, бид тусгаар тогнолоороо төлөх болно, энэ нь хэнд ч талагдахгүй үүнийг орос хүн тэвчиж чадахгүй, бидний сэтгэлгээ шал өөр юм гэж ” В.Путин хэллээ. Дэлхийн эдийн засгийн төв болсон АНУ, Европт болж байгаа үйл явдлыг ОУ-д түгшүүтэйгээр ажиглаж байна гэж тэр тэмдэглэлээ. Дэлхийн хямралын байдал ОУ-д шууд нөлөөлж байна. “Бид бүгдээрээ, дэлхийн хамтын нийгэмлэг одоогийн асуудлуудыг шийдэх сайн, бодит шийдвэр олно гэдэгт бид найдаж байна” гэж В.Путин мэдэгдлээ.