ОУ-ын бага дунд бизнес дэх түшмэдүүдийн дундах авилгатай тэмцэхийн тулд нийгмийн сэтгэхүйг өөрчлөх шаардлагатай. Хээл хахууль авч байгаа өгч байгаа хүмүүсийг адилхан хатуу шийтгэх хэрэгтэй гэж ОХу-ын ерөнхий сайд, “Нэгдсэн ОУ” намын дарга Владимир Путин мэдэгдлээ. “Нийгмийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй байна, түшмэдүүдийн аппарат гэдэг чинь манай ард түмний нэг хэсэг шүү дээ” гэж өнөөдөр Москвад болж байгаа “Нэгдсэн ОУ” намын их хурлын хүрээнд хэлцэгдэж байгаа ардын хөтөлбөрийн хүрээн дэх “Иргэний нийгэм, түншлэл ба шудрага ёс” секцийн хуралдаан дээр Владимир Путин хэлсэн байна. “Бидний удаан хугацааны бодлого 1-рт хүмүүжил, 2-рт хуулийг шууд зөрчсөн бол шийтгэлээс зайлсхийх ёсгүй. 3-рт иймэрхүү байдлыг тэвчдэггүй байх сэтгэлгээг олон нийтийн дунд бүрэлдүүлэх” зэрэг  хэд хэдэн чиглэлээр шийдэгдэх ёстой гэж Владимир Путин хэлжээ. “Хуулийн дагуу бол хээл хахууль өгөгч, авилга авагч хоёр адилхан шийдэгдэх ёстой” гэж Владимир Путин мэдэгдээд, иймэрхүү маягын зөрчилд хүлээлгэх хариуллага өндөр байх ёстой гэж тэмдэглэлээ.