БРИКС-ийн орнууд хамтдаа бусад улсуудад тэр тусмаа Европт санхүүгийн тусламж үзүүлэх техникийн боломжгүй ингэх гойд шаардлага ч байхгүй гэж Вашингтонд болсон тус бүлгийн хуралдааны дүнгийн талаар ОУ-ын Сангийн яамны орлогч сайд Сергей Сторчак сэтгүүлчидэд мэдэгдэл хийхдээ  хэлсэн байна. “Улсын журам ийм шийдвэр гаргах боломжийг олгохгүй. Бидэнд механизм байхгүй. Орос, Энэтхэг, Хятад улсуудад шийдвэр гаргах өөр өөр журам байгаа бид синдикат хийж чадахгүй” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Өрийн хүнд нөхцөлд ороод байгаа улсуудын эдийн засагт нь нэмэлт хөрөнгө оруулах болон европын орнуудын улсын облигацийг худалдаж авах зэрэг аргаар БРИКС-ийн орнууд тусламж үзүүлж болох юм гэж Бразил улсын Сангийн яамны сайд Гвидо Мантега урьд нь мэдэгдэж байсан юм. “Ямарч саналыг бид хүлээж аваагүй, Бразил улс тодорхой багцийг санал болгосон гэсэн мэдээлэлийн давалгаа нь бодит байдалд нийцэхгүй байна гэж” Сторчак мэдэгдсэн байна.