Хэрвээ Вашингтон  Исламабадын алан хядагчдын эсрэг явуулж байгаа ажиллагааг олон нийтийн өмнө шүүмжлэх ажлаа үргэлжлүүлэх юм бол өөрийн холбоотноо алдах болно гэж Пакистан улс АНУ-д санууллаа. Пакистан улсын ГХЯ-ны сайд Хина Раббани Харын мэдэгдлээс иш татан Рейтер агентлаг энэ тухай өнөөдөр мэдээллээ. Холбоотноо алдах нь бүс нутагт хийж байгаа хэт даврагсад болон алан хядагчдын эсрэг тэмцэлд АНУ-д том хохирол болно гэж тэр хэлсэн байна. Штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн, АНУ-ын ЗХ-ний адмирал Майкл Маллен, “Ай-Эс-Ай”  пакистаны тагнуулын газар, Хаккани алан хядах бүлэглэлтэй холбоотой гэсэн мэдээлэл АНУ-д бий гэж мэдэгдсний дараа  Хина Раббани Хар мэдэгдэл гаргасан байна.