АНУ цэргээ Афганистанаас гаргах гэж яарах хэрэггүй. Америкийн цэргүүд тус улсаас гарсны дараа орон нутгийн засаг захиргаа болон аюулгүй байдлын хүчин улс орондоо дэг журам тогтоож чадахгүй. Штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн, АНУ-ын ЗХ-ний адмирал Майкл Маллен ингэж мэдэгдсэн байна. АНУ 2012 он гэхэд өөрийн цэргийн анги нэгтгэлийн гуравны нэгийг Афганистан улсаас гаргаж, 2014 онд америкийн цэргийн албан хаагчид тус улсаас бүрмөсөн гарахаар төлөвлөж байгаа билээ. Пакистан улсад байрлаж байгаа алан хядах ажиллагааны бүлэглэлүүд хөрш Афганистан улсын байдлыг тогтворгүй болгож байна гэж Маллен үзэж байна.