Тагнуулын зориулалттай “Когаку-4” хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө гэж өнөөдөр Япон улсын JAXA агаар сансарын агентлаг мэдэгдлээ. БНАСАУ-ын пуужингийн  хөтөлбөрийн хөгжлийг ажиглахын тулд Токио урьд нь ийм 3 хиймэл дагуул хөөргөсөн гэж РИА Новости агентлаг сануулаж байна. “Когаку-4” хиймэл дагуулын техникийн үзүүлэлт, орбитын параметрийн талаар мэдээлэхгүй байна. Шинэ үеийн энэ хиймэл дагуул өөрийн орбитоосоо хэдэн зуун километрт байгаа 60 сантиметрийн хэмжээтэй объектын дүрсийг авч чадна гэдэг нь тодорхой болжээ. Хиймэл дагуул батлан хамгаалахын чанартай мэдээлэл цуглуулхаас гадна том хэмжээний байгалын сүйрлийг урьдчилан мэдээлэх юм байна. Шинэ хиймэл дагуулыг боловсруулах, хөөргөхөд Япон улс 500 сая гаруй доллар зарцуулсан байна.