Ливийн ерөнхий сайд асан Аль Багдади Али аль-Махмудиг Тунист баривчилжээ. Энэ мэдээлэлийг Тунисийн төр засаг баталлаа. Али аль-Махмуди хуурамч баримт бичгээр Тунисээс Алжир улсын хилийг давах гэж байгаад баригдсан ба эсэргүүцэл үзүүлээгүй байна гэж ливийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Аль-Махмуди 2006 оны 3-р сарын 5-наас эхлэн, босогчдын талд орохоо зарласан 2011 оны 9-р сарын 1 хүртэл ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Босогчид Триполийг дайран эзэлсний дараа ерөнхий сайд Тунис улс руу зугтаасан юм.