Зөвлөлт засгийн жилүүдэд алдагдсан оросын буддистуудын  Х11 тэргүүн Итгэл хамбын Монгол улсын дээд шагнал  «Эрдэнийн очир» нэгдүгээр зэргийн одонгийг  эргүүлэн олголоо.Тэрээр Сангхуг 1911 оноос 1917 оныг дуустал тэргүүлжээ.Буриадын Иволгиний дацанд ОХУ-д айлчлах үеэрээ очсон Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд хамба ламд одонг  нь эргүүлэн олголоо. Итгэл хамба Монголын тусгаар тогтнолыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсаны төлөө  1912 онд мөн шагналыг хүртсэн билээ. Тэрээр шинэ тулгар Монгол улсын удирдагчдын хаант Орос улсын 11 Николай хаантай  хийсэн хэлэлцээнд зуучилсан юм. Хэлэлцээний үр дүнд Орос-Монголын хооронд  Гэрээ байгуулжээ. Энэ гэрээгээр Орос улс шинэ тулгар Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм.1927 онд Оросын буддистуудын тэргүүн Итгэл хамба бясалгал хийж байгаад тэнгэрт халисан гэдэг. Үүний өмнө тэрээр шавь нартаа хандан жанч халах боллоо.75 жилийн дараа намайг бунхнаас гаргаад амьд хэвээр байгаад итгээсэй гэжээ.

     2002 онд  Итгэл хамбын хүсэлтийг биелүүлж  ламтны  бие цогцсыг бунхнаас нь гаргахад Оросын буддын шашны удирдагчид болон эмнэлгийн шижээчид, буддын шашин судлаачид оролцов. Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Тувд, буддын судлалын хүрээлэнгийн захирал Борис Базаров бунханг задлаж ламтны бие цогцос гаргах үеэр байлцжээ. «Бид  Итгэл хамба 75 жилийн тэртээх байдлаараа  бясалган сууж байгааг харахдаа их алмайрсан. Бие цогцос нь сайн хадгалагджээ. Хамбыг бунхнаас гаргаснаас  хойш ч завилсан хэвээр байсан» гэж Борис Базаров хэллээ.Итгэл хамбын биологийн нас сүүдэр 160 насанд дөхөж байна. Эдүгээ ламтны бие цогцос Иволгийн дацангийн шилэн бунханд байгаа. Температур, чийгийг тааруулж зохицуулахгүй байсан ч муудахгүй хэвээр байна. Дэлхийн олон орны мэргэжилтнүүд үүнд итгэлээ. Итгэл хамбын хүрээлэнгийн захирал дашрамд хэлэхэд түүний хамаатны батлан илэрхийлснээр бол бие цогцсын ерийн температур 18-23 хэм байна. Зарим үед 34 хэмд хүрдэг. Дацанд ёслолын их мөргөл үйлдэх явцад Итгэл хамба хөлөрдөг. Хамба амьд сэрүүн тунгалаг гэдэгт буддистууд  итгэж байна.Сүнс нь өөр зэргэлдээ ертөнцөд, бие цогцос нь манайд байна. Борис Базаров үүнтэй холбогдуулан хэлэхдээ: «Хуурай агаар болон ламтныг суулгасан хушин сав бие цогцос нь муудахгүй байхад нөлөөлсөн нь дамжиггүй. Бие цогцос нь муудахаас сэрэмжлэх арга хэмжээ бас авсан бололтой. Итгэл хамба түвдийн ардын эмчилгээг  сайн мэддэг байсан. Хүний нас яаж эцэслэхийг ч мэдэж байв. Тухайлбал бясалгал хийх үед давстай ус нэлээд удаан хугацаанд  их хэмжээгээр уудаг.Бууддын төлөөлөгчид бие цогцсы нь задлах зөвшөөрөл өгвөл Итгэл хамбын бие цогцсын онцлогийг илүү сайн мэдэж болно. Тэд зөвшөөрөхгүй байгаа хийгээд эрдэмтэд одоо шаардахгүй ч байна. Энэ нь шашны ёсны асуудал юм. Түүнээс гадна бие цогцос задлах явцад ямар нэг тохиолдол гарч болзошгүйг бас бодсон байх» гэв.

    Эдүгээ  шинжлэх ухаан Оросын буддистуудын Х11 тэргүүний бие цогцсын өвөрмөц байдлыг тайлбарлаж чадахгүй байна. Эрдэмтэд өнөөгий байдлы нь « Итгэл хамбын хосгүй онцлог» гэдэг. Олонхи нь гайхамшиг гэжээ. Буриадын лам нар «Эрдэнэ мөнх бие» хэллэгийг батлав. Оросын янз бүрийн өнцөг булангаас буддын шашин шүтлэгтэй бусад орны  сүсэгтнүүд хамбын бие цогцосоос адис хүртэхээр Иволгиний дацад очиж байна. Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Итгэл хамбад мөргөж, одоогоос 80 жилийн тэртээ хүртээсэн одон  ламтаны муудаагүй яг л амьд хүнийх шиг байгаа бие цогцост зүүв. Зөвлөлт засгийн жилүүдэд буриадын хамбын шагналыг алдсан аж. Гэвч Монгол улсад «Эрдэнийн очир» нэгдүгээр зэргийн одонг эртний  эх зураг  нь сэргээсэн юм.