Өчигдөр дэлхийн биржүүд энэ намар гарсаар анх удаа  эрс унав Уналт эхлээд азийн худалдааны талбар дараа нь европын ба америкийн биржүүдийг хамрав. Дэлхийн эдийн засагт шинэ шинэ асуудал тулгарч мэднэ гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байна. АНУ-ын холбооны нөөцийн албаны  зохисгүй мэдэгдэл, Европоос ирсэн таагүй статистик тоо баримтууд, Италийн эдийн засгийн  доройтол  байдлыг даамжируулав. Биржүүдийн байдал маш түгшүүртэй байна. Худалдагчид мэгдэн сандрахад дөхлөө. Азийн худалдааны биржийн индекс 9 хувиар буурав. Эд хөрөнгийг ийм их хэмжээгээр худалдсаны шалтгааныг илрүүлэхийг шинжээчид оролдож байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. 1-рт Европын статистик  тоо баримтууд маш сулхан байна. Standard&Poor,s рейтингийн агентлагаас Италийн долоон банк өр нь Италийн рейтингийг бүхэлд нь доошлуулав.

    Гэвч тун зохисгүй мэдээлэл АНУ-аас ирлээ. Moody s  Wells Fargo, Citigroup, Bank of America зэрэг америкийн томоохон банкуудын рейтингийг лхагва гаригийн орой  доошуулав. Түүнээс гадна Холбооны нөөцийн албанаас эдийн засагт ноцтой эрсдэл тулгарсныг мэдэгдсэн гэж «Норд-Вест Капитал» компанийн магадлан шинжлэлийн газрын удирдагч Андрей Кабанов хэлэээд «Холбооны нөөцийн албаны мэдэгдэл алт, нефтийн үнийг хямдруулахад нөлөөлөв. Мөн үйл явц хэр удаан үргэлжлэхийг хэлэхэд хэцүү байна. Гэвч мөд эцэслэхгүй нь тодров. Нөгөө талаас ямар ч хөдөлгөөн саатдаг. Даваа, мягмар гаригаас уналт бага зэрэг зогсох бололтой» гэв. Азийн биржүүдийн дараа оросын худалданы талбар зохисгүй байдалд оров. Өчигдөр ММВБ-н индекс 7,5, РТС биржийнх 8 хувиар унав. РТС биржийн индекс эрс буурч, 2010 оны түвшинд буцаажээ. Зарим үнэт цаасны ханш эрс унасан учраас худалдааг үе үе зогсоов. Өчигдөр европын тэргүүлэх тиндекс бас 3-аас 5 хувь хүртлийг алдажээ. Энэ удаагийн уналт сунжирана гэж шинжээчид санал нэгтэй үзэж байна. Зах зээлд өөдрөг үзэлтэй болох шалтгаан шаардагдаж байна. Гэвч Ази, Европ, Америкийн орнуудын эрх баригчид ийм шалтгааныг одоогоор олгохгүй байна.