Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн Луфэн хотод хэдэн зуун жагсагчид цагдаагийн хэсгийг дайрсан байна. Цагдаа хүүхэд алсан гэдгийг сонссон жагсагчид цагдаагийн хэд хэдэн машиныг эвдэж, хэд хэдэн хууль хамгаалагчдыг шархдуулсан байна. Орон нутгийн засаг захиргааны мэдэгдлээс иш татан Франс Пресс агентлаг энэ тухай өнөөдөр мэдээлсэн байна. Эмх замбараагүй байдал тус хотод 9-р сарын 22-нд эхэлсэн байна. Тэдний өмнөөс орон нутгийн захиргаа газар худалдах хэлэлцээр хийсэнд нутгийн тариачид эхэлээд дургүйцсэн байна. Харин хэн нэгэн цагдаа хүүхэд аллаа гэсэн мэдээ тараасны дараа эмх замбараагүй байдал газар авсан байна гэж мэдээлэлд өгүүлсэн байна. Энэ эмх замбараагүй байдлаас болж 10 цагдаа шархадаж, 6 машин эвдэрсэн байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцогч тариачид хотын замыг хааж, орон нутгийн захиргааны байр, зочид буудал, нэхмэлийн  үйлдвэр зэргийг эвдлэж сүйтгэсэн байна. Эмх замбараагүй байдалд 200 хүн орлцсон гэж албан ёсоор мэдэгдсэн байна. Орон нутгийн бизнесмен жагсаалд хэдэн мянган хүн оролцсон гэж хэлснийг сянганын Соут Чайна Морнинг Пост сонинд бичсэн байна. Түшмэдүүд олон нийтэд хамаатай газрыг тэдний зөвшөөрөлгүйгээр зарсанд тариачид эхлээд дургүйцсэн байна гэж сонинд бичжээ.