Тайваньд зэвсэг худалдах гэсэн алдаагаа АНУ засах хэрэгтэй гэж Хятад улсын ГХЯ-ны сайд Ян Цзечи мэдэгдлээ. Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын тулд Вашингтон “Тайбэйд зэвсэг нийлүүлэх, америк, хятадын цэргийн гэрээгээ бүхэлд нь зогсоох хэрэгтэй” гэж сайд хэлсэн байна. Нью-Йорк хотод болж байгаа НҮБ-ын ЕА-н 66-р чуулганы талбар дээр америк, хятадын харилцааны асуудлаарх Конгрессийн комиссийн өмнө Ян Цзечи үг хэлсэн юм. Америк, хятадын харилцаанд Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудал маш эмзэг гэдгийг АНУ ойлгох ёстой гэж хятадын сайд ярьсан байна. Энэ долоо хоногт АНУ-ын засаг захиргаа Тайваньд 5,85 тэрбум долларын өртөгтэй зэвсэг нийлүүлэхээр шийдсэн юм. Энэ хэлэлцээрт тайванийн сөнөөгч F-16 онгоцны паркыг шинэчлэх асуудал орсон байна. Тэгэхдээ АНУ, Тайбэйн сонирхож байгаа F-16C/ D онгоцыг тус аралд нийлүүлэхгүй гэж шийдсэн байна.