Дэлхийн эдийн засаг хөгжлийнхөө “аюултай шатанд” орж байна гэж Кристин Лагард үзэж байна. “Эдийн засгийн өсөлт удааширч байна”, “эдийн засгийн үзүүлэлтүүдийн эрсдэл алс тэртээд үзэгдэж эхэллээ”. ОУВС-гийн дарга болсныхаа дараа хийлгэсэн анхны хэвлэлийн бага хурал дээр Кристин Лагард иймэрхүү гутрангүй таамгийг хэллээ. Ноднин жилийг бодвол “маш бага” боловч “эдийн засгийг эрүүлжүүлэх алхам” хийгдэж байна гэж тэрээр тэмдэглэсэн байна. Одоогийн нөхцөл байдалд Лагард дэлхийн улс орнуудад “дөрвөн” зүйлийг зөвлөлөө. Энэ нь юуны түрүүнд санхүүгийн системийг “засварлах” явдал юм. Бусад 3-н зүйл нь санхүүгийн секторыг “шинэчлэх”, дэлхийн эдийн засгийг “дахин тэнцвэржүүлэх”, бага орлоготой улсуудын эдийн засгийг “ сэргээн шинэчлэх” зэрэг юм гэж Лагард мэдэгдсэн байна.