Палестины Үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас өнөөдөр НҮБ-ын АЗ-д тус байгууллагад элсэх өргөдлөө өргөн барина. Одоогоос 20 жилийн өмнө Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ ОУ удаа дараа мэдэгдэж байсан билээ. Москва НҮБ-ын АЗ дээр палестины өргөдлийг дэмжих болно. “Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр ямар нэгэн асуудал үүснэ гэж бид үзэхгүй байна. Бид энэ алхамыг өнгөрсөн зуунд хийсэн, Москвад Палестин улсын Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд ажиллаж байна” гэж ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров урьд нь тэмдэглэж байсан билээ. Палестин, израилийн энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх шаардлагатай бөгөөд палестинчуудын НҮБ-д хандсан явдал хэлэлцээрийн үйл явцыг орлохгүй. НҮБ-ын АЗ дээр палестины талыг дэмжихэд бэлэн байгаагаа ӨАБНУ, Хятад, Бразил улсууд мэдэгдээд байна.Тус байгууллагад элсэх өргөдлөө Аббас НҮБ-ын АЗ-д өргөх юм бол Вашингтон АЗ-д хориг тавих эрхээ эдлэж энэ санаачилгад саад учруулна гэж АНУ мэдэгдлээ.