Өнөөдөр “Нэгдсэн ОУ” намын 12-р их хурлын ажлын энхий өдөр. Энэ нам бол ОХУ-ын эрх баригч нам юм. 12-р сарын 4-нд болох парламентын сонгуультай холбогдуулж Төрийн Думын депутатад тус намаас нэр дэвших хүмүүсийн нэрсийн жагсаалтыг их хурлын төлөөлөгчид Москвад батлах ёстой. Нэрсийн жагсаалтыг хэн тэргүүлэх вэ?, “Нэгдсэн ОУ” намаас ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчийн нэрийг зарлах болов уу? гэсэн асуултууд энэ их хурлын гол нууц нь болоод байна. Намын нэрсийн жагсаалтыг намын дарга, засгийн газрын ерөнхий сайд Владимир Путин тэргүүлэх эсэхийг “нэгдсэн оросуудын” хэн нь ч баталсангүй. Намын үүрэг гүйцэтгэгчид зөвхөн ийм юм болох байх гэж л найдаж байна. Нэрсийн жагсаалтын холбооны хэсгийн тэргүүнд Путинтэй хамт ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн нэр бичигдэх үү гэсэн асуултаас намын удирдлагын төлөөлөгчид сүүлчийн мөчийг хүртэл бултсаар байна. “Их хурал 9-р сарын 23-24-ийг дуустал 2 өдөр үргэлжилнэ. Намын дарга Владимир Путиний дэлгэрэнгүй илтгэлийг сонсож, ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн үг хэлэхийг сонсоно гэж бид найдаж байна” гэж Төрийн Думын дарга, намын дээд зөвлөлийн тэргүүн Борис Грызлов урьд нь сэтгүүлчидэд мэдэгдэж байсан билээ.