НҮБ-ын хар дансны нэрсийн жагсаалтаас талибуудыг гаргах асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй гэж ОУ үзэж байна. Нэрсийн жагсаалтаас гаргах ямарч өргөдлийг аль аль талаас нь маш сайн судлаж үзэх хэрэгтэй гэж ОУ-ын ерөнхийлөгчийн Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Замир Кабулов Интерфакст мэдэгдсэн байна. Талибчуудыг НҮБ-ын хар дансны нэрсийн жагсаалтаас гаргахыг хүсэж байгаа улсууд тэдгээр талибууд гэмт хэргийн ертөнцөд эргэж орохгүй гэдгийг батлах ёстой гэж тэр хэлсэн байна. Талибан хөдөлгөөний зарим нэг гишүүдийг хар дансны нэрсийн жагсаалтаас гаргах ажил эргэлзээтэй байна. Ноднин жил НҮБ-ын хар данснаас 12 хүнийг хассан ба энэ жил 14-ийг хасаад байна.