G20, БРИКС-ийн сангийн яамны сайд нар Вашингтонд 9-р сарын 22-24-нд уулзахдаа дэлхийн эдийн засгийн асуудлыг шийдэх болно. Европын байдалд онцгой анхаарал хандуулна. Хэлэлцэх бусад асуудлуудыг оролдохгүй байх шийдвэр гарсан гэж оросын төлөөлөгчдийн эх сурвалжаас “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. Вашингтонд болох G20 хуралдаан дээр европын бүсийн орнуудад туслах бүдүүвч, хувилбарууд, ЕХ-ны улс төрийн цаашдын интеграц, түүний төсвийн ба улсын сангийн хэсэг зэргийг хэлэлцэх болно. ОУВС-гийн механизмд БРИКС-ийн нэмэлт оролцоог, дэмжих хувилбаруудын дунд авч үзэх юм байна.