Оросын хэсэг мотоциклчид орос ба монголын 17 мянган км урт түүний дотор монголын 1500 гаруй км бартаат замыг туулав. Нэрт  шашны зүтгэлтэн Дмитрий Меньшиков ер бусын энэ аялалыг тэргүүлжээ. Тэр залуу байхдаа мотоцикл их сонирхож байсан аж. Дмитрий санваартан  мотоциклийн клуб сүмийнхээ дэргэд байгуулж орон нутгийн залуучуудтай хамтран ажиллаж байна. Мотоциклчдын аялал соён гэгээрүүлэх зорилготой байв. Зорилго нь Орост дээдлэн шүтэж буй  эртний  эрх баригч үнэн алдартны гэгээн Х111 зууны  их ван Александр Невскийтэй холбоотой байлаа. Мотоциклчид Александр Невскийн Оросоос Чингис хааны өргөө Хархорумд хүрсэн  замаар явжээ. Шашны зүтгэлтэн Дмитрий Меньшиков оросын түүхийн энэ чухал хуудасыг хүмүүст анхааруулахыг оролдлоо. Мотоциклчид Орос, Монголд  очсон хотууддаа оросын үндэсний баатар болон сонирхолтой аялалынхаа зорилгын талаар хүмүүст  өгүүлэв. «Александр Невский Чингис хааны өргөө Хархорумд очсоныг оросын хүн ам сайн мэдэхгүй байна. Невский германчуудтай баатарлагаар байлдан дайтсныг л хүндэтгээд Алтан Ордны талаархи дипломат ажиллагааг нь зүй ёсоор үнэлэхгүй байна. Тэрээр Хархорумд очиж зөв зохистой дипломат ажиллагаа явуулаагүй бол одоо Орос  тэр ч байтугай Европ ямар байх байсан бол… Тэд төр улсаа хэвээр хадгалж чадах байсан уу? Харин Александр Невский дайсныхаа өргөөнд очсон шуу. Түүний эцэг Ярослав ванг тэнд хордуулж алсан билээ. Энэ эрэлхэг явдлыг дурсан Хархорумд манай гэгээнд зориулан мөргөл үйлдэж, монголчуудыг гайхуулав. ХУ1 зууны буддын сүмийн дэргэд оросын үнэн алдартны Александр Невский гэгээнийг дурсан хүндэтгэх мөргөл үйлдсэн шүү» гэж Дмитрий Меньшиков хэллээ.

   Оросын зочломтгой сибирчүүд  мотоциклчдын замыг таатай болгов. Монголчуудын зочломтгой элэгсэг дотно харилцаа зүрх сэтгэлийг хөдөлгөв. Хөдөөгийнхөн аялагчдыг гэртээ урин дайлж, мотоциклаа засварлахад тусласан гэж Дмитрий хэлээд «Орон нутгийн оршин суугчид өгөөмөөр сэтгэлтэй. Бидэнд тал бүрээр тусласан. Тэдний гэр, нарны батарей, хиймэл дагуулын антенн зэрэг ахуйн байдлы нь тодорхойлсон зүйл гайхал төрүүлэв. Бартаат замаар явах нь хүнд биш. Мотоциклаа чадамгай сайн жолоодвол л болно. Бид тал, цөлөөр өдөр бүр 200 км замыг туулсан ч ядрахгүй байлаа. Мэдээжээр түвэг бэрхшээл тулгарсан. Нэг мотоцикл ноцтой гэмтэж, нэгэн эмэгтэйн хөл бэртэв. Түүнээс гадна амралтын өдрүүдээр хил хаагдсан учир гурван өдөр саатлаа. Дашрамд хэлэхэд Азид юу ч урьдчилан төлөвлөж болохгүй. Төлөвлөгөөндөө бас 50 хувь цаг хугацааг нэмэх хэрэгтэй гэж мотто аялагчид ямар учраас ярьдгийг ойлгосон. Тэдний ярьдгаар болов. Дашрамд хэлэхэд  бүх сорилтыг тэсвэр тэвчээртэй бүрэн давах нь баатарлаг үйл гэдгийг тэнд ойлгосон» гэв.

     Ази дэлхийн мотто аялагчдын сонирхолыг татаж байгааг аялалд оролцогчид тэмдэглэв. Оросын Сибириэс гэртээ буцаж яваа герман хүнтэй замдаа тааралдлаа. Дараа нь Алс Дорнодоос Испанид очих япон иргэн тааралдав. Дэлхийг тойрон аялаж Дундад Ази руу зүглэсэн итали хүн бидэнтэй хамт замынхаа нэг хэсгийг туулав. Мотоциклоор аялагчид олширч байгаа нь тааламжтай гэж Дмитрий санваартан  хэллээ. «Мотоциклоор аялагчид байкерын хөдөлгөөний нэг хэсэг билээ. Хачин хувцас, үнэтэй мотоцикл бидэнд байхгүй. Бид прагматик үзэл баримталж байна. Үнэтэй техник элсэн цөлд эвдэрч мэднэ. Иймээс бид өөр зорилго, өөр зан байдалтай.Үүний ачаар хэд хэдэн хэвшмэл үзлийг арилгасан. Замд саад учруулахгүй замын хөдөлгөөний бүрэн эрхт гишүүн гэдгээ нотлон харуулсан. Үнэн алдартны шашны зүтгэлтнүүд эрэлхэг хашир мотоциклчдыг ивээж байгаа нь гадаадынхныг гайхуулсан» гэж Дмитрий хэллээ. Санваартан Дмитрий  оросын байкерын хөдөлгөөний идэвхитэй оролцогч ганц шашны зүтгэлтэн биш. Оросын хотуудад хамтран зүтгэгчид нь орон нутгийн байкерын нийгэмлэгүүдийг ивээн тэтгэж байна. Мотоциклоор аялагчид тэдэнтэй уулзжээ. Байкерууд Александр Невскийг их хүндэтгэдэг юм. Тэрээр мориор урт зам туулсан баатар байсан гэж Дмитрий хошигнон хэллээ. Ямар байсан ч оросын гайхамшигт дайчин, дипломатч Александр Невский гэгээн, шашны зүтгэлтний байгуулсан мотоциклийн клубын байкер хөвгүүдийн шүтээн болсон юм.