«Дэлхийн амьсгал» гэдэг олон улсын хөөмийн урлагийн наадам 2011 оны 11-р сарын 18-20-нд Улаан Үдэд болно. Монгол, Хятад, Тува улсууд, Уулын Алтай, Хакаси, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүү мужийн хөөмийчид Буриадад очно. Наадам ардын урлагийн хосгүй энэ төрлийг хэвээр нь хадгалж, хөгжүүлж, өргөн сурталчлах, Оросын янз бүрийн бүс нутаг ба гадаад орнуудын хөөмийчдийн бүтээлч туршлагыг харилцан солилцох зорилготой юм. Монголын «Хосокто» групп 2009 онд өмнөх наадамд түрүүлсэн билээ.