Москва хөрөнгө оруулахад таатай европын нэгэн хот боллоо. Оросын эдийн засгийн байдлын тухай илтгэлээ нийтлүүлсэн «Эрнст энд Янг»  аудитын компанийн шинжээчид ийм дүгнэлт хийжээ. Судалгааны дүнгээс харахад сүүлийн таван жилд гадаадын  хөрөнгө оруулсан төслүүдийн тоо 130 хувиар өсөн нэмэгдлээ. Оросын нийслэлээс холгүй оршдог Зеленоград, Дубна дахь  эдийн засгийн онцгой хоёр бүс үүнд нааштай нөлөөлсөн. Нийслэлийн дэд засаг дарга Андрей Шаронов хөрөнгө оруулагчид чухам ямар салбарыг сонирхож, ямар чиглэл урьтал болсоныг хөндөн ярилаа. Өнгөрсөн 2010 онд Москвад  41 тэрбум гаруй доллар шууд оруулсан хийгээд энэ оны эхний хагаст 87 тэрбум гаруйг оруулаад байна.Шууд оруулсан хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн тоогоор Москва 7-р байр эзлэж байгаа хийгээд ойрын үед  энэ үзүүлэлтээр Лондон Парис хоёрт ойртож магадгүй түрүүлж мэднэ гэж «Эрнст энд Янг» компанийн шинжээчид үзэж байна. Хөрөнгө оруулагчдын сонирхолыг татах хүрээг өргөжүүлж, олон чиглэлийг таатай болгож байна гэж Андрей Шаронов хэлээд "Эдүгээ Москва хувийн хөрөнгө оруулагчдын сонирхолыг татахыг хичээж байна. Тээвэр, барилга, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт зэрэг салбар урьтлал болсон. Түүнчлэн хурдан трамбайн зам, орон сууц-нийтийн аж ахуйн дэд бүтцийн барилга байгууламж, хүүхдийн хувийн цэцэрлэг, боловсрол-чийрэгжүүлэлтийн байгууллага түүний дотор хүүхдийн эмнэлэг бас хөрөнгө оруулагчдын  сонирхолыг татаж байна. 2012-2014 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийн бүтцийг  авч үзвэл тээвэр, тээврийн дэд бүтцэд оруулах хөрөнгө нэмэгджээ. Энэ нь хотын стратегид тусгалаа олох юм. Тээврийн асуудал хурцдсан учир түүнд оруулах хөрөнгө нэмэгдэж байгаа бололтой. Гудамжийг өргөтгөх, зогсоол, дамжин өнгөрөх тээврийн зангилаа, нийтийн тээврийн зурвас, ажиглалтын системийг байгуулахад хөрөнгө оруулна» гэж  Андрей Шаронов хэллээ.

    Тухайлбал «Сколково» мэт төслүүдийг хэрэгжүүлснээр Москвад хөрөнгө оруулахад таатай орчин болно. «Сколково» төслийн хүрээнд  ашигтай  хэтийн төлөвтэй технологид хөрөнгө оруулах төдийгүй татвар, гаалийн хөнгөлөлт зэргийг хөрөнгө оруулагчдад олгож байна. Андрей Шаронов цааш нь хэлэхдээ «Москва ямагт хувийн хөрөнгө оруулагчдын сонирхолыг татаж ирсэн. Энэ нь 14  сая гаруй хүн амтай агуу том зах зээл юм. Эдүгээ москвагийн эрх баригчид хүнд суртлын саадыг арилгах, гаднаас хөрөнгө оруулах үйл явц, хувийн хөрөнгө оруулалтын төслүүдийг ил тод болгох гол зорилттой» гэв. Москвад Олон улсын санхүүгийн төвийг байгуулах нь нийслэлийг гадаадынханд таатай орчинтой болгоно. Олон улсын санхүүгийн төв хот байх нэгэн боломж бүрдэнэ гэж Андрей Шаронов хэллээ. Олон улсын санхүүгийн төв үйлдвэрлэл эрхлэх уур амьсгал, санхүү ба хотын дэд бүтцийг сайжруулсан цагт байгуулагдаж ажиллана. Эдгээр гурван үзүүлэлтэд хүрвэл Олон улсын санхүүгийн төвийг амжилттай байгуулна гэж Оросын нийслэл хотын дэд засаг дарга Андрей Шаронов үзэж байна.