Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудлын төлөв өчигдөр нээгдсэн НҮБ-ын ЕА-н улс төрийн маргааны гол сэдэв боллоо. Тус байгууллагын индэр дээрээс үг хэлсэн өндөр тушаалын төлөөлөгчид Палестины шаардаж байгаагаар тэднийг олон улсын хэмжээнд тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсний дараа Ойрхи Дорнодод хийж байгаа энхийн гэрээ юу болох вэ гэсэн гол асуултад хариулахыг хичээлээ. Палестин улсыг хүлээн зөвшөөрөх нь Ойрхи Дорнодын бүсийг энхийн аргаар өөрчлөн байгуулахад тус хүргэнэ гэж Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссеф хэлэлцүүлгийг нээхдээ хэллээ. Палестин улсыг одоо болтол тусгаар улсын хувьд хүлээн зөвшөөрөөгүй байгаад харамсаж байгаагаа тэрээр илэрхийллээ. Руссефийн дараа үг хэлсэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ саналыг дэмжихгүй байгаа нь харагдаж байлаа. НҮБ-д тогтоол баталснаар  Ойрхи Дорнодод энх тайван тогтохгүй гэж тэр үзэж байна. Иерусалимын статус, палестины дүрвэгсэд, хил ба аюулгүй байдал зэрэг тэднийг зааглаж байгаа асуудлуудыг израильчууд, палестинчууд өөрсдөө зохицуулах ёстой гэж Обама хэлсэн байна. Францийн ерөнхийлөгч Николя Саркози арай өөр саналтай байна. НҮБ-ын дэргэд Палестинд ажиглагч улсын статус олгоод, Израиль улстай хэлэлцэн тохиролцоход нь нэг жилийн хугацаа өгье гэсэн саналыг тэр тавилаа. Энэ талаарх Палестины саналыг сонсох боломж гарсангүй. Палестины тэргүүн Махмуд Аббас, ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавровтой уулзсныхаа дараа сэтгүүлчидтэй уулзсан боловч ямар нэгэн тайлбар өгөхөөс эрс татгалзлаа. Тусгаар улсаа хүлээн зөвшөөрүүлэх өргөдлөө Аббас НҮБ-д баасан гаригт өгөх ба санал хураах асуудал нээлттэй хэвээрээ байна. Ливийн шинэ дэглэмийг олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх асуудал харин хурдан шийдэгдлээ. Шилжилтийн засгийн газрын тэргүүн Мустафа Абдель-Жалиль лхагва гаригт Ливи улсын шинэ тэргүүний хувиар НҮБ-ын индэр дээрээс үг хэллээ. Өглөө болгон 193 улсын далбаа мандуулдаг НҮБ-ын төв байрны өмнөх талбай дээрээс ливийн ногоон далбааны оронд хувьсгалаас өмнөх хаант засаглалын үеийн гурван өнгийн далбааг мандууллаа.

    Ливийн байдлаас болж үүссэн Хойд Африкийн хурц асуудлуудыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж Холбооны зөвлөлийн олон улсын байнгын хорооны дарга, ОУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил Маргелов үзэж байна. «Дэлхийн газрын зураг дээр тогтворгүй нэгэн шинэ бүс бий боллоо. Тэнд дамын наймаа, зэвсэг, хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг хянах боломжгүй, үнэн хэрэгтээ ямарч хилийн хяналт шалгалт байдаггүй юм. Энэ нь ямарч хяналтгүй нэг далайгаас нөгөө далай хүртлэх асар уудам нутаг юм. Нөхцөл байдлыг хяналтдаа авахын тулд олон улсын хамтын нийгэмлэг урьд хожид байгаагүй арга хэмжээ авах шаардлагатай байна. Ингэхгүй бол бид тун удахгүй асар уудам нутагтай шинэ Сомалитай болох байх» гэлээ.ЕА-д болсон олныг хамарсан маргааны нэг ёсны дүн болгож НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун “Ойрхи Дорнод, Хойд Африкт болсон түгшүүртэй үйл явдал биднийг цочроолоо. “Арабын хаврыг” хэн бүхний жинхэнэ итгэл найдварын улирал болгон өөрчлөхөд тусалцгаая” гэж хэлсэн билээ. Энэ уриалгад бүх орнууд ялангуяа тус бүс нутгийн улс төрийн хүчнүүд ч дуртайяа нэгдэнэ гэдэгт найдаж байна. Харин энэ нөхцөл байдалд итгэл найдвар, төлөвлөөгөө хоёр улс бүрт өөр өөр байгаа нь гол асуудал юм.