Өнөөдөр 9-р сарын 22-нд тэмдэглэж байгаа Бүх дэлхийн авто машингүй өдөр “хот бол хүмүүсийн болон амьдралын орон зай юм” гэсэн уриатай юм. Хотын ухамсартай иргэд өнөөдөр нийтийн тээврээр зорчиж байна. Ихэнх нь унадаг дугуй унаж зарим нь зүгээр л явган явж байна. Үүний ачаар агаар цэвэрхэн, дуу чимээ бага, сэтгэл санаа амгалан тайван байна.Бүх үндэстнийг хамарсан “машингүй” өдрийг хамгийн анх Их Британ улсад 1977 онд, дараа жил нь Франц улсад тус тус явуулсан юм. Харин 2000 оноос Европын комисс энэ эхлэж байсан ажлыг ЕХ-ны бүх нутаг дэвсгэр дээр явуулахаар шийдсэн юм. Энэ хөдөлгөөнд 35 орны мянга гаруй хот шууд нэгдсэн билээ. ОУ-д энэ ажиллагаа 2008 оноос явагдаж байна. Жишээ нь, Москва хотын захиргаа энэ өдөр бусад өдрөөс хоёр дахин хямд үнэтэй нийтийн тээврийн тусгай тасалбарыг гаргаж худалддаг юм. Харин энэ жил нийслэл,бусад зургаан хотод явган явахаар шийдлээ. Машингүй өдрийг машингүй долоо хоног болгон сунгалаа. Бүтэн долоо хоногийн турш Москва, Зеленоград, Санкт-Петербург, Краснодар, Чебоксар, Самара, Калуга хотуудын оршин суугчид хувийн машинаасаа татгалзаж трамвай, тролейбус, унадаг дугуй, ролик хэрэглэж явган явахыг уриалан дуудах юм байна.

   Энэ удаа юу болохыг харж л байя, Москвагийн олонх жолооч нар машингүй өдөрт үнэхээр хайхрамжгүй ханддаг юм гэж “Чөлөөт сонголт” жолооч нарын оросын холбооны тэргүүн,  Явган зорчигчдын холбооны гишүүн Вячеслав Лысаков ярьж байна.«Энэ өдрийг бүгдээрээ мэдэж байгаа. Европын олон оронд энэ өдрийг маш их хүндэтгэдэг. Явган зорчигсодыг тайван байлгах, агаарыг бага зэрэг ч гэсэн бохирдуулахгүй байхын тулд хүмүүс энэ өдөр машин унахгүй байхыг хичээдэг юм. Европын иргэд болон түшмэдүүдийн хувьд экологийн асуудал тэргүүлэх гурван асуудлын нэгт орж байна. Харин оросуудын хувьд бол экологийн асуудал амин чухал асуудлуудын дотор нилээд доогуур байрт орж байна» гэж Вячеслав Лысаков хэллээ.

  Гэхдээ машингүй өдрийг тэмдэглэхэд амжилт олох итгэл байгаа юм. Хүрээлэн байгаа орчныг хамгаалахад хотынхныг уриалан дуудаж байна гэж Экологийн оросын гильдийн захирал Вячеслав Паньков тэмдэглээд «Хүний сэтгэл зүйг өөрчлөх тал дээр бол үр ашиг байна. Харин цаг хугацааны хувьд хойшлогдоод байна. Экологийн асуудалд нилээд анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнийг хүүхдийн цэцэрлэг, томчуудад зориулсан рекламаас эхлэх хэрэгтэй байна» гэлээ. Мэдээж хэрэг орчин үед хувийн машинаасаа татгалзана гэдэг хэцүү бараг боломжгүй асуудал юм. Хүрээлэн байгаа орчинд бага хор учруулдаг машиныг зохион бүтээх нь өөр нэг зам юм. ОУ-д ийм туршлага байгаа юм. Тэрбумтан Михаил Прохоровын, дотроо эрчим хүчний төхөөрөмжтэй цахилгаан дамжлагатай Ё-мобиль машины төсөл байна. Энэ зун Санкт-Петербург хотын ойролцоо “Ё-мобиль” үйлдвэрлэх заводын суурийн анхны чулууг тавьсан билээ. Анхны машиныг 2012 оны сүүлээр гаргана гэж төлөвлөөд байна. Ё-мобиль машины захиалга одоо газар аваад байна. Хамгийн гол нь захиалгыг зөвхөн ОУ-аас биш дэлхийн 38 улсаас ирүүлээд байна.

Гэрэл зураг