Европын ПДХ системийн радарыг Түркт байрлуулах нь ОУ-ын аюулгүй байдалд заналхийлэхгүй бөгөөд Анкаратай харилцах харилцааг муутгахгүй гэж НАТО-д суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин үзэж байна. ОУ-ын аюулгүй байдал ба хоёр улсын харилцаанд муугаар нөлөөлөх ямарч үйл ажиллагаанд оролцохгүй гэж түркийн тал мэдэгдсэн гэж Рогозин “Раша Тудей” сувагт ярилцлага өгөхдөө  мэдэгдсэн байна. Анкарагийн улс төрийн болон цэргийн удирдлагуудын хэн нь ч энэ харилцаа ямар нэгэн нэмэлт үл бүтэх үйл ажиллагаанд нэрвэгдэхийг хүсэхгүй гэж тэр хэлсэн байна. Түркийн нутаг дэвсгэр дээр байрлуулсан  Европын ПДХ системийн радар ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлэхгүй гэсэн үгэндээ Түрк улс хүрнэ гэдэгт Москва итгэж байна гэж Рогозин хэлсэн байна. ОУ-ын аюулгүй байдлын хамгийн найдвартай баталгаа бол “өөрийн цэрэг техникийн хүчин чадал юм” гэж тэрээр тэмдэглэсэн байна.