Муаммар Каддафи Ливи улсдаа байгаа гэдэгт ямарч эргэлзээ байхгүй гэж ОУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил Маргелов ИТАР-ТАСС агентлагт мэдэгдлээ. Ийм мэдээлэлийг тэрээр Ливи улсын албан бус эх сурвалжаас олж авсан гэж мэдэгдсэн байна. Ливийн ШҮЗ-ийн хүчнийг Муаммар Каддафи эцсээ хүртэл эсэргүүцэх болно. Ливи улсаас гарч явах хууль ёсны, хууль бус ямарч саналыг тэр хүлээж аваагүй гэж Маргелов хэлсэн байна. Түлхэн унагаагдсан ливийн тэргүүнтэй Москва шууд харилцаа холбоо байхгүй. Түүний хүмүүс Египет улсад амьдарч байгаа тэдний хамаатнууд тэр дундаа Каддафигийн үеэл дүүтэй холбоо барьж байна гэж дипломатч хэлсэн байна.