Орос улсын нийслэл Москва хот өнөөдөр “авто машингүй өдөр” олон улсын ажиллагааны оролцогч боллоо. Одоогийн байдлаар Москва хотод 4 сая машин бүртгэгдээд байна. Нийслэл хотод 2 сая машин өдөр бүр орж ирж байгаа ба  дамжин өнгөрч байна. Хэрвээ Москва хотын машинтай бүх хүмүүс нэг өдөр явган явах юм бол агаарт цацагдаж байгаа хорт бодисын хэмжээг 2500 тонноор багасгах юм гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. “Авто машингүй өдөр”-ийг явуулах санаа өнгөрсөн зууны сүүлчээр Европт төрсөн юм. Энэ ажиллагааг хэдэн арван улс дэмжээд байна.

Гэрэл зураг