ОУ-ын засгийн газрын төсвийн бодлогыг “хөнжлийнхөө хирээр хөлөө жийх” гэж нэрлэж болохоор байна. Ойрын 3 жилийн төсвийн төслийг хэлэлцсэн сайд нарийн танхимын хуралдаан дээр ерөнхий сайд Владимир Путин ийнхүү мэдэгдлээ. Төсвийн хомсдолыг 2014 онд ДНБ-ий 0,7%”д хүргэхийн тулд хоёр дахин багасгахаар төлөвлөж байна гэж тэрээр хэлсэн байна. Дэлхийн эдийн засагт “үл мэдэгдэх олон хүчин зүйлүүд”байгаа гэдгийг ч тэмдэглээд, улсынхаа дэмжлэгт найдаж байгаа иргэдээсээ татгалзаж, төсвийг танах зэрэг эдийн засгийн эмзэг арга хэмжээ авч байгаа хөгжингүй эдийн засагтай орнуудын жишээг ОУ дагахгүй гэж ерөнхий сайд хэлсэн байна. Холбооны төсвийн алдагдал 3 жилийн турш ДНБ-ий 20%-аас хэтрэхгүй юм.