ОХУ-ын Хойд Кавказын Дагестан улсын нийслэл Махачкала хотод дэлбэрэлт болсны улмаас 60 орчим хүн шархаджээ. Нэг хүн нас барсан байна. Махачкала хотын төвд байдаг ДХЯ-ны байрны ойролцоо урьд шөнө хоёр дэлбэрэлт болсон байна. Тус БН улсын ДХЯ-ны мэдээлж байгаагаар эхний дэлбэрэлт 3 кг тротилийн хүчин чадалтай байсан байна. Хоёр дахь дэлбэрэлт нь нэг дэхээсээ 40-өөд метрийн зайд болсон. 35-40 кг тротилийн чадалтай байжээ. Шархадсан 30 орчим хүний биеийн байдал дунд зэрэг байна гэж эмч нар ярьсан байна. Нэрвэгдсэн 40 гаруй хүн болон амь насаа алдсан нэг хүн бүгд ОХУ-ын цагдаагийн ажилтнууд байжээ.      

Гэрэл зураг