0Засгийн газрын эсрэг хөдөлгөөнд автаад байгаа Сири улсын эсрэг ЕХ өнөөдөр хориг арга хэмжээ авахаас өөр аргагүй боллоо. Франс Пресс агентлагын уламжилж байгаагаар одоо 7 дахь нь болох багц хориг арга хэмжээг авах тухай урьдчилсан тохиролцоонд өчигдөр хүрсэн байна. Энэ хориг арга хэмжээг баасан гаригт авах ба бямба гаригаас хүчин төгөлдөр болох юм.Сирийн компаниудын хувьцааг ихсгэх, худалдаж авах, банкны зээл олгох, Сирийн нефтийн салбарт хөрөнгө оруулах зэргийг хориглосон багц арга хэмжээг энэ хоригт багтаасан байна.Мөн сирийн компаниудтай хамтарсан үйлдвэр байгуулахыг хориглохоор төлөвлөж байна. Европт орохыг хориглосон түшмэдүүдийн нэрсийн жагсаалтад хоёр шинэ нэр нэмэхээр ЕХ шийдээд байна. Тэдний хувьцааг битүүмжлэх болсон байна. Энэ “хар дансанд” сирийн бас зургаан компанийг оруулахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн долоо хоногт Европын парламентын депутатууд Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаардсан тогтоол баталсан билээ.