Хятадын Сычуань мужид орж байгаа аадар борооноос үүдсэн үерээс болж 19 хүн амь насаа алдаж, 16 хүн ор сураггүй алга болжээ гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна. 40 мянган байшин эвдэрч сүйрсэн ба үерт автагдах аюул нөмрөөд байгаа нутгаас 1,4 сая хүнийг төр засаг нүүлгэн шилжүүлээд байна. Хятад улс даяар орж байгаа аадар борооноос үүдсэн усны үерээс болж 9-р сарын эхнээс хойш 70 мянган хүн амь насаа алдаж, 32 хүн сураггүй алга болсон байна гэж БНХАУ-ын Байгалын гамшигтай тэмцэх үндэсний комисс мягмар гаригт мэдэгджээ. Энэ усны үерт 21,56 сая хүн амтай нутаг нэрвэгдсэн байна.     

Гэрэл зураг