Хоёр орны хоорондын харилцааг муутгаж мэдэх ямарч алхамаас татгалзахыг Кипр, Түрк улсуудад ОУ уриаллаа. Киприйн БН улсын ерөнхийлөгч Димитрис Христофиастай уулзсныхаа дараа ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Нью-Йорк хотноо мягмар гаригт энэ тухай мэдэгдсэн байна. Америкийн Нобле Энержи компани Газрын дундад тэнгисийн киприйн эх газрын үргэлжилд нүүрс устөрөгч хайх өрөмдлөг хйиж эхэлсэн юм. Иймэрхүү алхам нь бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож мэднэ гэж Анкара үүний хариуд мэдэгдсэн билээ.