Оросын дайверууд 12-р сарын эхээр 340 метр гүнд шумбаж, дээд амжилт тогтоох төлөвлөгөөтэй  байна гэж ирээдүйн амжилт гаргах гэж байгаа Оросын газар зүйн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний шумбагч отрядын удирдагч Дмитрий Шиллер мэдээллээ. Тэд Египетийн Дахабаас холгүй Улаан тэнгист шумбах юм. Францын Паскаль Бернабейн 330 метр гүнд шумбасан амжилтыг одоогоор эвдээгүй байна. Дэлхийн бүх дайвер задгай тэнгист тусгай төхөөрөгтэй хүн хэр гүн шумбахыг анхааралтай ажиглаж байна. Дээд амжилтыг спортынх хэмээн үзэж албан ёсоор бүртгэхгүй боловч түүнийг дэлхий даяар сонирхож мэднэ гэж Оросын шумбах спортын холбооны дэд ерөнхийлөгч Михаил Школьников хэлээд «Мэдээжээр дээд амжилт усны гүний  төхөөрөмж, эмч нартай байх нөхцөлд тогтоодог. Харин задгай тэнгист тогтоох дээд амжилт эрсдэлтэй холбоотой. Мэдээжээр Дмитрий  сургуулилж байна. Тэр дээд амжилт тогтооход олон арван жил бэлтгэл хийсэн.  Ийм төлөвлөгөтэй хүн биеийн боломж, бэлтгэлийг сайн ойлгож, хамгийн гол нь эрсдлийг аль болохоор багасгах ёстой. Хориод мэргэжилтэн шумбахад нь туслана» гэв.

    Дэлхийн дайверууд бол тэнгис далайн гүн сэтгэлий нь татдаг  өнөр гэр бүл юм. Тэд  шубахад их дуртай учир  үнэтэй тоноглолоо ч өөрийн хөрөнгөөр авч байна. Дайвер дэлхийг сансраас нэг удаа ч болов харж, энэ  мөчийг хэзээ ч мартахгүй сансрын нисэгчтэй төстэй. Дашрамд хэлэхэд дайвер, сансрын нисэгч хоёр адилхан талтай гэж мэргэшилтэй шумбагч Виктор Озаренко тэмдэглээд «Гүнд шумбах нь өөр орчин өөрөөр хэлвэл усан сансарт нэвтрэсэн хэрэг юм. Дэлхийг тойрон нисэх сансрын нисгэгч цөөрөмд сургууль хийдэг. Дээд амжилтыг ийм замаар урагш ахиж улс орныхоо нэр төрийг хүндэтгэсэн хүмүүст зориулна» гэв.

     Оросын шумбагчдын сургууль маш өндөр нэр хүндтэй. Анхны сургуулийг 111 Александр хааны зарлигаар бүр 1882 онд Кронштадтад үндэслэн байгуулжээ. Кронштадтад очиж сурах нь нэр төрийн хэрэг хэмээн европынхон нэлээд удаан хугацаанд үзэж байсан. Нэрд гарсан Севастополийн шумбагчдын сургууль тус сургуулийг залгамжилсан гэж Дмитрий Шиллер тэмдэглэн хэлээд «Севастополийн шумбагчдын сургуулийн мэргэжилтнүүд  ямагт их шаардагдаж байгаа хийгээд гадаадын эрдэм шинжилгээний экспедицид сургагчаар ажиллаж байна. Тус сургуулийг үндэслэн байгуулахдаа гадаадаас дасгалжуулагч, багш нарыг урихаас татгалзсан. Энд ажиллах багш нар Орост байгаа» гэв.Оросын залуучууд дайвинг их сонирхож байна. Мэргэшилтэй шумбагчдын  эрдэм шинжилгээний ажил хийх захиалга ч нэмэгдсээр байна. Хар тэнгист ажиллаж буй шумбагчид ч нөр их ажил хийж байна. Археологийн эрэлт судалгааны нэг ёсны сан энд байдаг. Дэлхийн 1, 2-р дайны цөөнгүй үйл явдал учир  битүүлэг буюу нууцлаг байна.