Санкт-Петербургийн амбан захирагч асан Валентина Матвиенког Холбооны зөвлөлийн даргаар сонголоо. Түүний нэрийг 140 сенатор дэмжсэн ба эсрэг санал өгсөн хүн байхгүй, нэг хүн түдгэлзсэн байна. Орос улсын түүхэнд анх удаагаа төрийн ийм өндөр албан тушаалыг эмэгтэй хүн хаших боллоо. Матвиенкогийн нэрийг ерөнхийлөгч Д.Медведев санал болгосон юм. Парламентийн дээд танхимыг бараг 10 жил тэргүүлсэн Сергей Мироновыг петербургийн хууль тогтоох хурлаас тавдугаар сард нэрийг нь эргүүлэн татснаас хойш энэ өндөр албан тушаал эзгүй болсон юм. Тэрээр энэ албан тушаалаас шууд чөлөөлөгдсөн билээ.